Сибирийн сайн чанарын ОСП-3 хавтан

Латат

Латат нь модыг онцгой сайн боловсруулж модоор хийсэн ОСП хавтан, ламинат хавтанг үйлдвэрлэдэг Оросын холбоот улсын Сибирийн хамгийн том үйлдвэрлэгч болно. Латат бүтээгдэхүүнийг шал, тавилганаас эхлээд модон рамтай байшинд ашигладаг.

ОСП-3 ХАВТАН

Энэ нь модны зоргодсыг хэрчиж шахан, хуудас хуудсаар давхарга үүсгэж түүнийгээ тодорхой даралт, температурт тусгай зориулалтын цавуугаар наан бэхжүүлсэн шахмал хавтан юм. ОСП-3 хавтанг органик материал ашиглан орчин үеийн экологийн аюулгүйн шаардлагыг бүрэн ханган үйлдвэрлэдэг. Уг хавтан нь чийгтэй нөхцөлд ашиглахад зориулагдсан.

ДАВУУ ТАЛ

・Ашиглалтын хугацаа урт
・Өндөр даацтай
・Маш сайн ашиглалтын үзүүлэлттэй материал
・Өндөр тогтвортой

ХЭРЭГЛЭЭ

・Самбар
・Үзүүлэн (дисплей, стенд, киоск)
・Шал
・Зөөлөн мебелийн суурь рам
・Байшингийн даац бүхий хана, тааз, тусгаарлагч хана
・Хайрцаг сав
・Агуулахын тавиур, хаалт г.м

Бүтээгдэхүүн

НОРМ СТАНДАРТ

Урт : 2500 мм

Ѳргѳн: 1250 мм

Зузаан: 9 мм