Тусгай зориулалтын дулаалгын материал

ISOTEC нэрийн материал нь аж үйлдвэрлэлийн зориулалттай барилгын дулаалга, халаалт, агааржуулалтын системийн  дулаан дусгаарлалтыг шийднэ. 

ИЗОТЕК

Сен-Гобайны аж үйлдвэрлэлийн зориулалттай барилгын тусгай зориулалтын дулаалгын материал

Изотек нь дэлхийн алдарт Сен-Гобайны аж үйлдвэрлэлийн зориулалттай барилгын тусгай зориулалтын дулаалгын материалын брэнд юм. Өндөр технологийн тоног төхөөрөмжөөр зөвхөн чанартай түүхий эдийг ашиглан сайн чанарын шилэн хѳвѳнг үйлдвэрлэдэг. ISOTEC нь орчин үеийн хамгийн нарийн төвөгтэй шаардлагыг хангасан  өндөр үзүүлэлтүүдтэй бүтээгдэхүүн юм. Маш бага дулаан дамжуулах коэффиценттэй ба ямар ч нѳхцѳлд ѳндѳр дулаан тусгаарлах чадвараа хадгална.

изотек онцлог

усанд тэсвэртэй

Изотек нь усыг шингээдэггүй материалаар хийгдсэн ба ус нэвчсэн тохиолдолд хурдан ууршуулах бүтэцтэй юм.

Галд тэсвэртэй

Эрдэст хѳвѳн Изотек нь ѳндѳр температурт гал авалцахгүй ба гал гарсан тохиолдолд галыг тусгаарлах зориулалтаар бас хэрэглэнэ

дуу тусгаарлана

Маш сайн дуу чимээг шингээх тул үйлдвэрийн барилгад ашиглах нь тун зохистой.

химийн бодисд тэсвэртэй

Дулаан тусгаарлагч Изотек нь саармаг шинжтэй ба олон тѳрлийн уусгагчидтай урвалд орохгүй. Сул хүчиллэг орчин болон сул болон хүчтэй шүлтлэг орчинд тэсвэртэй.

зэврэлээс хамгаална

Ус чийгэнд тэсвэртэй тул барилгын бүтцийг хамгаална.

байгалд ээлтэй

ISOTEC тусгай дулаан дусгаарлагч нь хүний эрүүл мэнд байгаль орчинд аюулгүй.